Ховд аймагийн СТАТИСТИКИЙН ХЭЛТЭС

Аймгийн  2005 оны нийгэм эдийн засгийн хөгжлийнтовч танилцуулга

Хүн ам, өрх

2005 онд аймгийн хэмжээгээр 91.7 мянган хүн байгаагийн 46.9 мянга буюу 51.0 хувь нь эмэгтэй 44.7 мянга буюу 49.0 хувь эрэгтэйчүүд эзэлж байна. Хүн амын 38 хувийг 0-16 хүртэлх насны хүүхдүүд, 40 хувийг 17-39 насны залуучууд, 17 хувийг 40-59 насны хүмүүс, 5 хувийг 60 аас дээш насны тэтгэвэрийн хүмүүс эзэлж байна. 0-18 насны хүүхдийн 6.1 хувь буюу 2388 хүүхэд нь хагас болон бүтэн өнчин хүүхэд байна.

            Аймгийн хүн амын 56.6 хувь нь 17-59 насны хүмүүс байгаа  нь хөдөлмөрийн хангалттай нөөц байгааг харуулж байна. Аймгийн дүнгээр нийт 19478 өрх байгаагаас 34.0 хувь буюу 6.5 мянган өрх нь аймгийн төвд, 17.6 % буюу  3.4 мянган өрх нь сумын төвд, 48.4 хувь буюу 9.4 мянган өрх нь хөдөөд суурьшиж байна.
Нийт өрхийн 44.4 % буюу 8653 өрх нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрх эзэлж байна. АБТДО өрхийн 3480 өрх буюу 40% нь нэн ядуу өрх байна.

АБТДО-той 8653 өрхөд хүн амын 37.4% буюу 34376 хүн, нэн ядуу 3480 өрхөд 18.5% буюу 16918 хүн амьдарч байна. Нийт өрхийн 6.8%-ийг 8 ба түүнээс дээш ам бүлтэй, 27.4 %-ийг 4 ба түүнээс дээш 16 хүртэлх насны хүүхэдтэй өрх , 11.9 %-ийг өрх толгойлсон гэр бүлгүй өрх 3.5%-ийг ганц бие өндөр настны өрх тус тус эзэлж байна.

Хөдөө аж ахуй

2005 оны эцэст 9356 малчин өрх, 21461 малчид, мал бүхий байгууллага, иргэд толгойн тоогоор  1963,7 мянга, бодод шилжүүлсэнээр 422,8 мянган толгой мал тоолуулсаны дотор 16896 тэмээ,77092 адуу, 94618 үхэр, 703310 хонь, 1071796 ямаа тоологдож, урьд оноос 175,2 мянгаар нэмэгдэж 5 төрөлдөө   өслөө.
Тоологдсон малын 42,1% буюу 826,5 мянган хээлтэгч мал тоологдож урьд оноос 11,6 % иар өсөж, Дөргөн, Зэрэг, Манхан, Мянгад, Чандмань, Эрдэнэбүрэн сумууд хээлтэгч малаа 5 төрөлд  өсгөлөө.Ховд сумаас бусад бүх сум малаа урьд оноос 2,7-23,6 мянгаар өсгөж, Манхан, Чандмань сум бусдыгаа тэргүүлж байна.
Оны эхний төллөвөл зохих хээлтэгчийн 90,9 % буюу 669,8 мянган эх мал төллөж, гарсан  төлийн 96,6 % буюу 647,2 мянган төл бойжиж,урьд оны мөн үеэс 37,3 мянган төлөөр нэмэгдэж, 100 эхээс ботго 48, унага 72, тугал 80, хурга 93, ишиг 87 тус тус бойжуулж авчээ. Төлийн хорогдол 23,1 мянгад хүрч, урьд оныхоос төлийн хорогдол 15,7 мянгаар нэмэгдсэн нь энэ жил манай аймгийн нийт нутгаар хүйтэн, салхи шууургатай байсан нь төлийн хорогдол гарахад нөлөөлөв. Нийт хорогдлын 66,3 %ийг Үенч, Манхан, Мянгад, Мөст, Мөнххайрхан, Дуут сумад эзэлж байна.

            Оны эхний малын 1,2 % буюу 22,2 мянган том мал зүй бусаар хорогдож, урьд оныхоос 2,9 дахинаар буюу 14,8 мянгаар нэмэгдсэн байна. Хорогдлын 57,2 %ийг Буянт, Дөргөн, Манхан, Мянгад, Ховд сумууд эзэлж байгаа нь манай аймгийн голын ай сав,их нуурын орчмын нутгийн мал доороосоо хэвтэр бууц муудаж мал осгож үхэх гол шалтгаан болсон гэж үзэж байна.

            Аймгийн хэмжээгээр хамгийн олон тэмээ тоолуулсан Манхан сумын малчин Х.Эрдэнээ 146, адуугаар Буянт сумын малчин Д.Отгонням 172, үхрээр Буянт сумын малчин Д.Баяраа 214, хониор Булган сум Таутек 1860, ямаагаар Эрдэнэбүрэн сумын малчин Ц.Насанжаргал  1350 ямаа тус тус тоолуулжээ.

             Мал тооллогын дүнгээс үзэхэд 1000 ба түүнээс дээш малтай 129 малчинтай болж, 2000 ба түүнээс дээш малтай малчид 2-оор, 1000 ба түүнээс дээш малтай малчин 36-аар тус тус урьд оныхоос нэмэгдсэн байна. Хамгийн олон мянгат малчинтай сумаар Эрдэнэбүрэн сум 21, Чандмань сум 20, Манхан сум 16 малчинтай болж, бусад сумдаас тэргүүлж байна.

             Аймагтаа хамгийн олон мал тоолуулсан малчнаар Булган сум Таутек , Дөргөн сум Н.Пүрэвжав , Эрдэнэбүрэн сум Ц.Насанжаргал , Чандмань сум Р.Цэндсүрэн,  Дуут сум Ж.Төмөрчулуун Манхан сум Х.Эрдэнэ, Чандмань сум Ж.Дулам нарын малчид тэргүүлж байна.
МАА-н үйлдвэрлэлд  21461 малчин малаа даган амьдарч байгаагийн 50,9 % нь 16-35 насны, 37,1 % нь 36-55/60 насны , 12,0 % нь 56,61-ээс дээш насны малчид байна.

Жилийн эцсээр  5 өрхөд 38 гахай,20 өрхөд 505 шувуу, 32 илжиг, 1 өрхөд 5 бүл зөгий зэрэг тэжээвэр амьтад тоологдов. 2005 оны байдлаар  сум орон нутаг  1806,0 мянган төгрөг гаргаж 129 бог мал худалдан авч 4 өрхийг, малчид өөрсдөө 70 өрхөд 2930 малыг малгүй болсон малчдад сэтгэлийн өглөг тусламж болгон өгч малгүй малчидыг малжуулах арга хэмжээнд нийт 70.4 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийжээ. Энэ арга хэмжээнд 321 хүн хамрагдсан байна.

            2005 онд аймгийн дүнгээр гадаадын хөрөнгө оруулалтаар 1 худаг, 15.4 сая  төгрөг бүхий 145  энгийн уурхайн худгийг шинээр   малчид  өөрсдийн хөрөнгөөр гаргажээ. Нийт 53 худаг засварласны дотор 14 нь инженерийн хийцтэй, 39 нь энгийн уурхайн худаг засварлажээ. Засварласан худгийн 84,9 % буюу 21.3 сая төгрөгийг гадаадын хөрөнгө оруулалтаар хийсэн байна.


Газар тариалан

            Энэ жил газар тариалангийн салбарт ажиллагсад 2136,6 га-д тариалалт хийж,18167,1 тонн ургац хураан авсаны дотор үр тариа 613,1 тн, төмс 7018,6 тн, хүнсний ногоо 9406,7 тн, тэжээлийн ургамал 1123,1 тн, тосны ургамал 5,6 тн-ыг тус тус хураан, га-аас үр тариа 10,5 цн, төмс 107,5 цн, хүнсний ногоо 128,1 цн-ыг тус тус хураан авсан байна. Урьд онтой харьцуулахад төмс 1211,7 тн, хүнсний ногоо 4461,0 тн, аймгийн дүнгээр 5246,3 тн-оор тус тус нэмэгдсэн байна. Газар тариалангийн эцсийн мэдээгээр аймгийн хэмжээгээр 58539,2 тонн байгалийн хадлан, 2465,4 тонн гар тэжээл бэлтгэж , хадлангийн төлөвлөгөөгөө 95,7 %, гар тэжээл 82,2 % тай байна. Энэ жил манай малчид байгалийн хадланг  урьд онтой харьцуулахад 921,7 тонноор илүү бэлтгэжээ.

Аж үйлдвэр

        
Аж үйлдвэрийн газрууд нийт 1687.4 сая төгрөгний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 2344.7 сая төгрөгний борлуулалт хийжээ. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийг өнгөрсөн онтой харьцуулахад бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 273.6 сая төгрөг буюу 19.4 хувиар, борлуулалт 270.4 сая төгрөгөөр буюу 13.0 хувиар  өссөн байна. Нийт үйлдвэрлэлтийн 69.2 хувийг дулаан уур, ус үйлдвэрлэл, 14.7 хувийг боловсруулах аж үйлдвэрлэл, 3.0 хувийг уул уурхайн олборлох үйлдвэр эзэлж байна.


Барилга угсралт,их засвар

            2005 онд барилгын гүйцэтгэгч байгууллагууд   12408.1сая төгрөгийн барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэсэн нь урьд оноос 434.4% буюу 9.6 сая төгрөгөөр илүү байна. Энэ жил Дарви суманд соёлын төв, Жаргалант суманд 50,75 хүүхдийн цэцэрлэг, Хотын доторхи 1,1 км хатуу хучилттай хар зам, Дуут суманд цахилгаан дамжуулах шугам, Их буян болон түүхий эдийн зах, Үйлчилгээний төв, Булган сумын II шүүх, Мянгад, Дөргөн суманд сургууль, дотуур байрны  их засварын ажлууд зэрэг  9.4 сая төгрөгийн барилга байгууламжууд   ашиглалтанд оржээ.
Ховдын Тулга, Нью прогресс ХХК, Ховд Юхо ХХК гүйцэтгэгчтэй барилгын компаниуд Үенч сумын усан цахилгаан станц, 10 жилийн 6-р сургууль, 24 айлын орон сууцны барилга байгууламжууд барьж ашиглалтанд оруулахад бэлэн болоод байна.    

Тээвэр, холбоо

Тээвэрт нийт 130 хүн ажиллаж 158.8 сая төгрөгний орлого оруулсан нь өнгөрсөн онтой харьцуулахад 2.2 хувиар нэмэгдсэн байна.
Тээврийн үйлчилгээний байгууллагууд ачаа эргэлт 25267.9 мянган тн/км, тээсэн ачаа 109.9 мянган тонн, зорчигч эргэлт 5075.0 мянган хүн км зэрэг үйлчилгээ хийсэн байна.
Холбооны салбар нь байгууллага иргэдэд 2691 телефон цэг, 450 радио цэг, 8 таксафон цэг, 6000 үүрэн телефон, 1998.5 мянган минутын яриа, 3.4 мянган цахилгаан мэдээгээр үйлчилжээ. Шуудангийн алба нь 109.9 сая төгрөгийн хэвлэл захиалга явуулжээ.

Төсвийн орлого, зарлага

Төсвийн нийт орлого 1542.8 сая төгрөгт хүрсэний  32.9%-ийг татварын орлого, 6.0%-г татварын бус орлого, 1.4%-ийг хөрөнгө худалдсанаас, 59.7 %-ийг тусламжийн орлогоос бүрдүүлсэн байна. Өнгөрсөн онтой харьцуулахад 62.8 сая төгрөгөөр нэмэгдсэн байна.
Төсвийн нийт зарлага 8495.8 сая төгрөгт хүрч төлөвлөгөөний биелэлт 101.4 %-д хүрсэн байна. Нийт зарлагын 6944.6 сая төгрөг буюу 81.7 %-г улсын төсвийн зарлага, 1551.2 сая төгрөг буюу 18.3%-г орон нутгийн төсвийн зарлага эзэлж байна.
Нийт зарлагын  15.9 хувийг нийтийн ерөнхий үйлчилгээ, 5.1 %-ийг  Нийгмийн хэв журам аюулгүй  байдал,44.7 %-г  боловсрол, 23.5 %-г  эрүүл мэнд, 1.3 %-г  нийгмийн хангамж, нийгмийн халамж, 0.3 %-г орон сууц нийтийн аж ахуй, 3.2 %-г  амралт, спорт, соёл урлаг, 1.2 %-г хөдөө аж ахуй, ой,  ан агнуур 1.1 %-г холбооны салбаруудад зарцуулжээ.
Нийт зарлага дүнгээрээ урьд оноос 698.1 сая төгрөгөөр илүү зарцуулагдсан байна.

Банк мөнгө, зээл

            Монгол банкны мэдээгээр арилжааны банкууд 81.4 тэрбум төгрөгийг гүйлгээнд татаж, 80.6 тэрбум төгрөгийг гүйлгээнд гаргасан байна. Өнгөрсөн оны мөн үеэс гүйлгээнээс татсан төгрөгний хэмжээ 13.0 %-иар, гүйлгээнд гаргасан төгрөгний хэмжээ 14%-иар буурчээ. Иргэдийн хувийн мөнгөн хадгаламж 4.3 тэрбум төгрөг болж аймгийн 1 хүнд дунджаар 46868 төгрөгийн, 1 хадгаламж эзэмшигчид 345225 төгрөгийн хадгаламж ноогдож байна.
Өнгөрсөн оны жилийн эцсийн дүнгээс хадгаламжийн үлдэгдэл 9.6%-иар өсч хадгаламж эзэмшигчдийн тоо 18.1 хувиар буурсан байна. Арилжааны банкууд аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд 10.3 тэрбум төгрөгний зээл олгосон нь өнгөрсөн оны мөн үеэс зээлийн хэмжээ 2.5 тэрбум төгрөг буюу 33.8%-иар нэмэгдсэн байна.
Арилжааны банкуудын чанаргүй зээлийн хэмжээ урьд оны мөн үеэс 8.3 дахин өссөн байна. Yүний 29.6 хувийг Анод, 37%-ийг Зоос, 25%-ийг ХААН, 6.9%ийг Хас, 1.3%-ийг Шуудан, 0.1%-ийг Хадгаламж зэрэг банкууд эзэлж байна.

 Ажил эрхлэлт

            Хөдөлмөрийн насны хүн амын 65.5% нь албан ба албан бус  хөдөлмөр эрхэлж, 9.9% нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, 17.3% нь хөдөлмөрийн насны суралцагсад, 4.4% нь хөдөлмөрийн насны хөдөлмөрийн чадваргүй хүмүүс байгаа болно.

            Хөдөлмөр зохицуулалтын албанд жилийн эцсийн байдлаар 1519 хүн бүртгэлтэй байгаагаас  715 нь буюу 47.7 хувь нь эмэгтэй, 150 буюу 9.9 хувь нь дээд боловсролтой, 9.7 хувь буюу 147 нь тусгай дунд боловсролтой, 21.6 % буюу 328 нь мэргэжлийн анхан шатны боловсролтой, 58.4% буюу 887 нь ерөнхий боловсролын , 0.4 хувь буюу 7 нь  боловсролгүй хүмүүс  байна. Урьд оноос 7% буюу 100 хүнээр, 2003 оноос 10.9 % буюу 149 хүнээр ажилгүйчүүдийн тоо нэмэгдсэн байна.

2005 онд 1033  ажлын байр шинээр гарч, ажилд орсон хүмүүсийн 47.2% -ийг эмэгтэйчүүд эзэлж байна. Ажилд орсон хүмүүсийг  төрлөөр нь авч үзвэл 2 хүн улсын үйлдвэрийн газарт, 212 нь төрийн болон төсөвт байгууллагад, 339 нь нөхөрлөл, компанид, 160 нь хоршоонд, 320 нь хувиараа болон бусад газарт ажилд оржээ.
2004 онтой харьцуулахад 500 хүн, 2003 онтой харьцуулахад 358 хүн шинээр ажлын байртай болсон  байна.


Нийгмийн халамж, даатгал

            Аймгийн хэмжээнд 56.6 мянган хүнд 1.9 тэрбум төгрөгний тэтгэвэр, тэтгэмж, нөхөн олговор, хөнгөлөлт олгосноос 207 хүнд 47.3 сая төгрөгний нөхөн олговор, 9151 хүнд 3849.1 сая төгрөгний тэтгэвэр, 1140 хүнд 112.2 сая төгрөгний тэтгэмж 1990 хүнд 324 сая төгрөгний халамжийн тэтгэвэр олгон, 2640 ахмад настанд 89.5 сая төгрөгний хөнгөлөлт, тахир дутуу 1773 хүнд 61.5 сая төгрөгний тэтгэмж, 435 хүнд 15.6 сая төгрөгний халамжийн үйлчилгээ үзүүлсэн байна. Өнгөрсөн оны мөн үеэс халамж үзүүлсэн хүний тоо 3.2 дахин мөнгөний  дүн 86.8 хувиар нэмэгджээ.

Yнэ 

            Yнийн ерөнхий индекс өнгөрсөн оны жилийн эцэстэй харьцуулахад 9.9 хувиар нэмэгдсэн байна.  Yүнд хүнсний бараа 9.3%, хувцас, гутал, бөс бараа  1.6%, орон сууц, түлш цахилгаан 16.4%, гэр ахуйн бараа 25.7%, эм тариа эмнэлгийн үйлчилгээ 4.7%, тээвэр, холбооны үйлчилгээ  20.2%, соёл, боловсрол, бараа үйлчилгээ 5.1%, бусад бараа үйлчилгээ 12.6 %-иар өссөн нь нийт өсөлтөд нөлөөлж байна. 
Малын үнэ болон мал аж ахуйн бүтээгдэхүүний үнэ урьд  онуудаас эрс нэмэгджээ.

Боловсрол, соёл

            2005-2006 оны хичээлийн жилд ЕБС-ийн 23, мэргэжлийн 4 сургуульд 24.3 мянган оюутан сурагчид суралцаж байна. Yүнээс ЕБС-д 21.6 мянга, мэргэжлийн сургуульд 2.7 мянган оюутан сурагчид тус тус суралцаж байна. ЕБС-д суралцагчдын  10.4 буюу 48.3% нь бага ангид, 7.9 буюу 36.8% нь дунд ангид, 3.2 мянга буюу 14.9 % нь ахлах ангид суралцаж байна.
Нийт суралцагчдын 8.6% нь хагас өнчин, 0.6% нь бүтэн өнчин, 0.6 % нь асрамжлах хүнгүй, 2.6 % нь харах эрхтний, 2.4 % нь сонсох, өгүүлэх эрхтний, 0.7 % нь тулах эрхтний, 0.4 % нь оюун ухааны, 0.7% нь бусад гэм согогтой хүүхдүүд, 7.8 буюу 36.3 % нь малчдын хүүхэд эзэлж  байна.
Нийт 27 цэцэрлэгт  95 багш хүмүүжүүлэгч ажиллаж 2937 хүүхэд  хүмүүжиж байна. Энэ онд шинээр 2 цэцэрлэг нэмэгдэж үйл ажиллагаагаа явуулсан байна.
ХДТеатр шинээр 1 уран бүтээл хийж 194 удаагийн тоглолт хийж 10.8 мянган үзэгчдэд үйлчилсэн байна. Нийт тоглолтынхоо 84.5 хувьд нь хөдөө бригадаар явж тоглолт хийсэн байна.
ОНС- музей  2.2 мянган үзмэрээр  2.0 мянган хүнд үйлчилжээ. Нийтийн номын сан  шинээр 410 номоор фондоо баяжуулж, 1.6 мянган уншигчдад 56.5 мянган номоор үйлчилсэн байна.

Эрүүл мэнд

            ЭМБайгууллага 342.2 мянган хүнд үзлэг хийж 169.7 мянган ор хоногоор үйлчилж, 19.3 мянган хүнийг эмчилж, 1787 эх амаржуулж 1782 хүүхэд эх барьж авсан байна.
Нийт 434 хүн нас барсны 7.8 хувь буюу 34 нь 0-1 хүртлэх насны хүүхэд, 2.3 хувь буюу 10 нь 1-5 хүртлэх насны хүүхэд байна. Өнгөрсөн онтой харьцуулахад  нялхсын эндэгдэл буурчээ.
491 халдварт өвчин гарсны 31.1 хувийг халдварт шар, 9.4%-г гахайн хавдар, 4.7%-г салхинцэцэг, 51.7%-г БЗХөвчин эзэлж байна

Гэмт хэрэг

            Аймгийн хэмжээгээр 356 гэмт хэрэг гарсан нь урьд оны мөн үеэс 31 хэргээр буюу 9.5%-иар өссөн байна. Бусдын өмчийг хулгайлах гэмт хэрэг 10% буюу 16 хэргээр, иргэдийн өмчийг хулгайлах гэмт хэрэг 29.7% буюу 22 хэргээр, хүн амь 4 дахин буюу 3 хэргээр, танхай 15.6% буюу 5 хэргээр, ХАБЭГХ 7.1 % буюу 1 хэргээр, ИЭЧЭМЭ гэмт хэрэг 12.9% буюу 8 хэргээр тус тус өсчээ.
Бусдыг амиа хорлоход хүргэх гэмт хэрэг 3 хэргээр, хүчингийн гэмт хэрэг 8 хэргээр,  мал хулгайлах гэмт хэрэг 11 хэргээр, дээрэм 5 хэргээр, залилан 2 хэргээр тус тус буурчээ.
Гэмт хэрэгт 390 хүн холбогдсон нь урьд оны мөн үеэс 3.7 % буюу 14 хүнээр өссөн байна. Гэмт хэрэгт холбогдогчийн 9.7 %-ийг эмэгтэй, 6.1%-г хүүхэд, 71.2%-г 18-35 насны залуучууд, 2% нь оюутан, 5.8 % нь сурагч, 2% нь цэргийн, 1% нь  хоригдол, 72.5% нь ажилгүй хүн гэмт хэрэг үйлджээ.

 

    
  Аж үйлдвэрийн гол нэр төрлийн зарим бүтээгдэхүүний үйлдвэрлэл
( жил бүрийн эхний 12 сарын байдлаар)
Хэмжих нэгж
2004
2005
2004
Цахилгаан эрчим хүч /өндрөөс/
мян.кв.цаг
11870,7
13940,2
117,4336812
                                    
/намаас/
509,3
397
77,95012763
  
Дулааны эрчим хүч
мян.г.кал
30,3
33,3
109,9009901
  
Нүүрс
мян.т
5,3
3
56,60377358
  
Цэвэр ус
мян.куб.м
398,8
456,3
114,4182548
  
Сувагжуулалт
мян.куб.м
324,3
382,8
118,0388529
 
Тоосго
мян.ш
420
500
119,047619
  
Эсгий
мян.м
5,7
1,54
27,01754386
  
Монгол дээл
ширхэг
280
264
94,28571429
  
Европ хослол
ширхэг
464
440
94,82758621
  
Талх
тонн
131,1
127
96,87261632
  
Нарийн боов
тонн
152
109
71,71052632
  
Архи 
мян.л
16,8
2,1
12,5
  
Хиам
тонн
0
20,1
0
  
Махан консервь
тонн
0
0,6
0
  
Давс
тонн
0
16
0

 

                                         Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний борлуулалт, салбараар
                                               (жил бүрийн эхний 12 сарын байдлаар, оны үнээр)
мян. төг
Дүнд салбаруудын
2004
2005
    
эзлэх хувь
2004
2005
Аж үйлдвэр бүгд
2074341
2344743
100
100
Уул уурхай, олборлох салбар
42208
43699
2,0347667
1,86370105
   
Нүүрс олборлолт
18473
17410
0,89054789
0,74251208
   
Тоосго үйлдвэрлэл
23735
26289
1,14421881
1,12118897
Боловсруулах аж үйлдвэр
234197,5
314461,8
11,2902122
13,4113547
   
Архи үйлдвэрлэл
42719,1
7048,4
18,2406302
2,24141692
   
Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл
0
39570
0
12,5834044
   
Хүнсний бүтээгдэхүүн,  ундаа үйлдвэрлэл
153709,5
179215
65,6324256
56,991024
   
Иоджуулсан давс үйлдвэрлэл
0
3200
0
0
   
Хувцас үйлдвэрлэл
17780
13254,6
7,59188292
4,21501117
   
Арьс, шир боловсруулах, эсгий, эсгий  гутал 
19988,9
72173,8
8,53506122
22,9515318
   
Yйлдвэрийн бусад
0
0
0
0
Эрчим хүч , дулаан,  усан хангамж
1797935,5
1986582,2
86,6750211
84,7249443
   
Цахилгаан үйлдвэрлэл
768947
666510
42,7683307
33,5505875
   
Дулаан, уур үйлдвэрлэл
884834,9
1169283,1
49,2139401
58,8590344
   
Ус ариутгал, усан хангамж
144153,6
150789,1
8,01772922
7,59037809

 

                          Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлт, салбараар
                    ( жил бүрийн эхний 12 сарын байдлаар, )
        
мян. төг
 
Аж үйлдвэрийн салбар
2004
2005
2005
2004
Аж үйлдвэр - бүгд
1413786,5
1687403,9
119,353516
Уул уурхай, олборлох салбар
45873
49225
107,307131
   
Нүүрс олборлолт
18473
17410
94,2456558
   
Тоосго үйлдвэрлэл
27400
31815
116,113139
Боловсруулах аж үйлдвэр
247606,9
248473,1
100,349829
   
Архи үйлдвэрлэл
41177,4
3119,7
7,57624328
   
Хүнсний бүтээгдэхүүн,  ундаа үйлдвэрлэл
154309,5
179215
116,139965
   
Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл
0
39570
0
   
Иоджуулсан давс үйлдвэрлэл
0
3200
0
   
Хувцас үйлдвэрлэл
17780
13254,6
74,5478065
   
Арьс, шир боловсруулах, эсгий, эсгий  гутал 
34340
10113,8
0
   
үйлдвэрлэл
   
Мод, модон эдлэл үйлдвэрлэл
0
0
0
0
   
үйлдвэрийн бусад
0
0
0
Цахилгаан, дулааны эрчим  
0
хүч үйлдвэрлэлт, усан хангамж
1120306,6
1389705,8
124,046917
   
Цахилгаан үйлдвэрлэл
91318,1
69633,6
76,2538861
   
Дулаан, уур үйлдвэрлэл
884834,9
1169283,1
132,147037
   
Ус ариутгал, усан хангамж
144153,6
150789,1
104,603076
                                        
Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний борлуулалт, салбараар
                                              
(жил бүрийн эхний 12 сарын байдлаар, оны үнээр)
мян. төг
Дүнд салбаруудын
2004
2005
    
эзлэх хувь
2004
2005
Аж үйлдвэр бүгд
2074341
2344743
100
100
Уул уурхай, олборлох салбар
42208
43699
2,0347667
1,86370105
   
Нүүрс олборлолт
18473
17410
0,89054789
0,74251208
   
Тоосго үйлдвэрлэл
23735
26289
1,14421881
1,12118897
Боловсруулах аж үйлдвэр
234197,5
314461,8
11,2902122
13,4113547
   
Архи үйлдвэрлэл
42719,1
7048,4
18,2406302
2,24141692
   
Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл
0
39570
0
12,5834044
   
Хүнсний бүтээгдэхүүн,  ундаа үйлдвэрлэл
153709,5
179215
65,6324256
56,991024
   
Иоджуулсан давс үйлдвэрлэл
0
3200
0
0
   
Хувцас үйлдвэрлэл
17780
13254,6
7,59188292
4,21501117
   
Арьс, шир боловсруулах, эсгий, эсгий  гутал 
19988,9
72173,8
8,53506122
22,9515318
   
Yйлдвэрийн бусад
0
0
0
0
Эрчим хүч , дулаан,  усан хангамж
1797935,5
1986582,2
86,6750211
84,7249443
   
Цахилгаан үйлдвэрлэл
768947
666510
42,7683307
33,5505875
   
Дулаан, уур үйлдвэрлэл
884834,9
1169283,1
49,2139401
58,8590344
   
Ус ариутгал, усан хангамж
144153,6
150789,1
8,01772922
7,59037809

 

2003 оны эхний 8 сарын байдлаар
Аж үйлдвэр Гол нэр өрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл Цахилгаан эрчим хүч , сая квт.цаг
1999 2000 2001 2002 2003
Цахилгаан эрчим хүч, сая квт.цаг 1436,8 1495,6 1502,5 1570,6 1601,8
Цэвэр өсөлт, бууралт, өмнөх он=100% 3,8150289 4,092428 0,461353 4,53245 1,9865
1999 2000 2001 2002 2003
Дулааны эрчим хүч , мян.Г.кал 4026,8 3962,3 3882,9 3846,2 3955,3
Нүүрс , мян.т 2811,7 2990,2 3133,1 3148 3048,7

 

2003 он
Аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, зэрэгцүүлэх  үнээр, эхний 8 сарын байдлаар
1995 1996 1997 1998 1999 2000 2001 2002 2003
бүх аж үйлдвэр 122166,2 121574,6 117785,1 135660,9 138042,9 140115,7 149209,5 166274,6 166251 -0,014193 36,08592229
цахилгаан, дулаан үйлдвэрлэл 24667 24999,5 25020,4 24757,3 25665,6 27085,7 26966,8 27995,5 28596,4 2,1464164 15,92978473
боловсруулах аж үйлдвэр 47733,4 39709 32150,8 45392,5 41839,5 33964,8 38651,5 54033,7 56413,2 4,4037332 18,18391315
уул уурхай, олборлох аж үйлдвэр 49765,8 56866,1 60613,9 65511,1 70537,8 79065,2 83591,2 84245,4 81241,4 -3,565773 63,24745106
1995=100 Зураг 3.1
1995 1996 1997 1998 1999 2000 2001 2002 2003
цахилгаан, дулаан үйлдвэрлэл 100 101,34795 101,4327 100,36608 104,04832 109,80541 109,32339 113,493737 115,929785 15,929785
боловсруулах аж үйлдвэр 100 83,18913 67,35493 95,095887 87,652461 71,155208 80,9737 113,198934 118,183913 18,183913
уул уурхай,  олборлох аж үйлдвэр 100 114,26743 121,7983 131,6388 141,73951 158,87457 167,96917 169,283725 163,247451 63,247451
Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний борлуулалтын бүтэц,  хувиар ( оны  үнээр)
1999 2000 2001 2002 2003
цахилгаан, дулаан үйлдвэрлэл 20,0128791 18,696075 20,15441 19,304213 19,166652 -0,13756
боловсруулах аж үйлдвэр 33,9797207 26,494057 28,1979 28,341893 28,357969 0,0160766
уул уурхай, олборлох аж үйлдвэр 46,0074003 54,809868 51,64769 52,353895 52,4 0,0461054
Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний борлуулалт, оны  үнээр  
1999 2000 2001 2002 2003
бүх аж үйлдвэр 279368,1 331839,7 387044,8 435699,2 470869,4
цахилгаан, дулаан үйлдвэрлэл 55909,6 62041 78006,6 84108,3 90249,9
боловсруулах аж үйлдвэр 94928,5 87917,8 109138,5 123485,4 133529
уул уурхай, олборлох аж үйлдвэр 128530 181880,9 199899,7 228105,5 247090,5