Аймгийн нийгэм эдийн засгийн хөгжлийн 2007 оны
танилцуулга

Хүн ам, өрх

            Оны эцэст аймгийн нийт хүн 89.0 мянга, өрх 19.6 мянгад хүрч, өнгөрсөн оноос хүн амын тоо 3.7 өрхийн тоо 0.9 хувиар буурчээ. Нийт хүн амын  35.4 хувийг 0-15 насны хүүхэд, 59.3 хувийг 16-59 насны, 5.3 хувийг 60 ба түүнээс дээш насны хүн ам эзэлж байна.
Нийт хүн амын  48.6 % буюу 43293 нь эрэгтэй, 51.4% буюу 45747 нь эмэгтэйчүүд байна. Хүн амын 32.1 % нь аймгийн төвд, 17.6 % нь сумын төвд, 50.3 хувь нь хөдөө суурьшин амьдарч байна

            Хүн амын ердийн хөдөлгөөн

            Төрсөн 1980 хүүхдийг иргэний бүртгэлд бүртгэн, нас барсан 415 хүнийг иргэний бүртгэлээс хасч, 869 гэрлэлтийг бүртгэн, 19 хос гэрлэлтээ цуцлуулж, 92 хүүхэд үрчлэгдсэн байна. Өнгөрсөн оноос үрчлэгдсэн хүүхдийн тоо 9.5 хувиар, төрсөн хүүхдийн тоо 7.9 хувиар, цуцлалт 35.7%-иар, үрчлэлт 4.5 %-иар нэмэгдэж,нас барсан хүний тоо 14.9 %-иар, гэрлэлт 65.1 %-иар  буурсан байна.

            Хүн амын шилжилт хөдөлгөөн

            Тайлант жилд  162 өрхийн 2100 хүн шилжин явж, 94 өрхийн 638 хүн шилжин ирж суурьшсан байна.

            Хөдөө аж ахуй

Аймгийн  эдийн засгийн гол салбар болох ХАА-н салбар нь аймгийн дотоодын нийт бүтээгдхүүний үйлдвэрлэлийн 78.7%  буюу  48.2 тэрбум төгрөгийг  мал аж ахуйн салбарын үйлдвэрлэл эзэлдэг.
Оны эцсийн байдлаар 9414 малчин өрх мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж 21438 малчид уг салбарт ажиллаж 2564,3 мянган мал тоолуулсаны дотор тэмээ 18068, адуу 92239, үхэр 115208, хонь 907245 ,ямаа 1431586 толгойг тус тус тоолуулж мал 2006 оныхоос 11,8 хувиар буюу 270,6 мянган толгойгоор нэмэгдлээ .Тооллогын дүнгээр тэмээ 466, адуу 15147,үхэр 9988, хонь 88621, ямаа 164604 толгойгоор тус тус өслөө . Өнгөрсөн жил аймгийн нийт нутгаар гандуу зуншлага оройтсон газрын гарц муу өндөр уулын бүсийн сумдад бэлчээр царцаанд цохиулж зуншлага  сайнгүй байсан хэдий ч Алтай, Булган,Үенч, Дарви, Дөргөн, Дуут, Зэрэг,Манхан, Мянгад, Мөст, Мөнххайрхан, Цэцэг, Чандмань, Эрдэнэбүрэн зэрэг 14 сум малаа 5 төрөлд өсгөсөн байна .

                                                1

 Малын бүтцээр эзлэх хувийг авч үзвэл 0,7% тэмээ, 3,6% нь адуу, 4,5% үхэр, 35,4%  нь хонь, 55,8 % нь ямаан сүрэг тус тус эзэлж байна . Ямаан сүргийн тоо 1431585 мянгад хүрч урьд оноос 164,6 мянгаар өслөө.
Оны эхний 946,7 мянган хээлтэгчийн 92,3 % буюу 875,5 мянган эх мал төллөж ,төл бойжилт 97,9 % буюу 857,5 мянган төл бойжуулаад байна .
Нийт нутгаар хаваржилт сайнгүй байсан ч Алтай ,Дарви ,Зэрэг, Мянгад,овд, Жаргалант сумдад төл бойжилт 99,2-100% бойжуулсан юм. Төлийн хорогдол 18,5 хүрч урьд оныхоос 1,5% буюу 272 толгойгоор нэмэгдсэн байна.
Аймгийн хэмжээнд 100 эхээс ботго 86, Унага 89 , Тугал 89 , Хурга 87,Ишиг 88 тус тус бойжуулж Булган ,Дөргөн ,Мөст ,Чандмань ,Эрдэнэбүрэн сумдад 100 эхээс 90 дээш төл авч хамгийн олон төл хүлээж авсан сумдын тоонд орж байна. 2007 оны эцсээр 1047,0 мянган хээлтэгч мал тоолуулсаны дотор Ингэ 5,0 гүү 26,2 , үнээ 44,2 ,эм хонь 384,9 , эм ямаа 586,6 мянгаар тус тус тоологдож, нийт дүнгээр урьд оноос 100,3 мянган толгойгоор 5 төрөлдөө өслөө .
Малчдын амьжиргааны эх үүсвэр нь ноолуур учраас ямаан сүргийн тоо 1431,6 мянгад хүрч жил бүр өсөж байгаа нь сайн талтай боловч , ургамал өвсийг сүйтгэх малын зохистой харьцаа алдагдаж байгаа сөрөг талтай. Иймд нутаг бэлчээрийн даац цөлжилтөөс хамгаалах малын үүлдвэр угсааг сайжруулж малын зохистой харьцааг барьж мал сүргээ өсгөх бодлого чиглэл гарган ажиллах шаардлага зүй ёсоор тавигдахад хүрч байна.
Том малын зүй бус хорогдол оны эхний малын 0,4% буюу 10149 мал зүй бусаар хорогдож урьд оныхоос 33,5% буюу 2539 малаар нэмэгдсэн дүн гарч байна . Малын хорогдлыг төрлөөр авч үзвэл 1,2% буюу 124 нь тэмээ ,8,2 % буюу 839 нь адуу ,10.6 % буюу 1068 нь үхэр,30 % буюу 2993 нь хонь 50 % буюу 5116 нь ямаа тус тус эзэлж байна. Нийт хорогдлын 69,5 % -г Булган, Буянт, Дуут, Манхан, Мөнххайрхан, Чандмань, Эрдэнэбүрэн сумдад эзэлж байгаа нь өнгөрсөн жил зуншлага оройтож, гандуу бэлчээрийн 60 % нь царцаанд талхлагдсан зэрэг байгаль цаг уурын нөхцөлөөс хамаарч хорогдол гарахад нөлөөсөн байна .
2007 онд аймаг 216 мянгат малчидтай болсоны дотор 1000-1999 малтай малчин 203,2000-аас дээш 12, 3000-аас дээш малтай  малчинтай болж 2006 оныхоос 30 мянгат малчин шинээр нэмэгдэв.
Хамгийн олон мянгат малчинтай сумаар Чандмань сум 38, Эрдэнэбүрэн 26 ,Манхан сум 22 болж бусад сумаас тэргүүлж байна .
Аймгийн хамгийн олон тэмээ тоолуулсан Манхан   Х.Эрдэнээ 208, Буянт сум Д.Бямбадорж 279 адуу ,Буянт сум Д.Баяраа 284 үхэр ,Булган сум Баасаа 1558 ямаа, Булган сум Таутек 2000 хонь тоолуулж аймагтаа тэргүүлж байна .
Жилийн эцсийн мал, тэжээвэр амьтдын тооллогоор 5 өрхөд 292 гахай, 58 өрхөд 1356 шувуу, илжиг 23, зөгий 20 бүл тус тус тоологдож, 2006 оныхоос гахай 83- аар,  шувуу 28, зөгий 5 бүлээр тус тус нэмэгдэж, иргэд

                                               

                                                2

 

туслах аж ахуйг хөгжүүлж амьдрал ахуйгаа дээшлүүлэхэд нэлээд анхаарч байгаа нь тооллогын дүнгээс харагдаж байна.

Газар тариалан, ургац хураалт

2007 онд манай аймаг  2641.4 га-д тариалалт хийж, 20962.8 тн ургац хураан авсаны дотор үр тариа 485.4тн, төмс 9429 тн, хүнсний ногоо 9506.9 тн тэжээлийн ургамал 1541.5 тн-ыг тус тус хураан авч, 1 га-аас үр тариа 8.7 цн, төмс 114.7 цн, хүнсний ногоо 120.9 цн-ийг тус тус хураан авлаа.
60323.2 тн байгалийн хадлан,2722.7 тн гар тэжээл бэлтгэсэн дүн гарч байна. Хадлан урьд оны мөн үеийнхээс 8.8% иар  буюу 5.8 мян.тонноор доогуур  байна. 
Аж үйлдвэр

Аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт жилийн эцэст 1595.9 сая төгрөгний бүтээгдэхүүн үйлдвэрлэж 2335.1 сая төгрөгний борлуулалт хийжээ . Бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийг өнгөрсөн онтой харьцуулахад үйлдвэрлэлт 12.7 хувь буюу 231.7 сая төгрөгөөр буурч ,борлуулалт 6.6 % буюу 146.1 сая төгрөгөөр нэмэгдсэн байна .
Нийт үйлдвэрлэлтийн 75.4 % -г дулаан уур, ус хангамж цахилгаан үйлдвэрлэлт, 23.2%-г боловсруулах аж үйлдвэр 1.4 %-г нүүрс тоосго үйлдвэрлэлт эзэлж байна . Аж үйлдвэрийн  гол нэр төрлийн бүтээгдэхүүнийг урьд онтой харьцуулахад монгол дээл, европ хувцас 18.5% эсгий 37.5%, талх нарийн боов 77.8 %, хиам 10.5 %-г тус тус үйлдвэрлэлт нь өссөн байна.
Дотоодын нийт бүтээгдэхүүн оны үнээр 61253.0 сая төгрөг болж 2005 онтой харьцуулахад 17.3%, буюу 9050.5 сая төгрөгөөр өслөө .
Нэг хүнд ноогдох ДНБ 687.9 мянган төгрөгт хүрч урьд оны мөн үеийнхээс 44.3% буюу 211,4 мянган төгрөгөөр нэмэгдлээ.ДНБ 78.6% нь ХАА,ан агнуур,1.7%-г  тээвэр холбоо, 4.7%-г боловсрол, 0.9%-г барилга 1.0%-г цахилгаан дулаан үйлдвэрлэл, усан хангамж, 3.0 %-г төрийн удирдлага батлан хамгаалах, 8.0%-г бөөний болон жижиглэн худалдаа 0.1%-г зочид буудал ,зоогийн газар,2.0%-г санхүүгийн байгууллагын шууд бус үйлчилгээ тус тус эзэлж байна .
Тээвэр

Тайлант онд тээврийн салбарт нийт 27 хүн ажиллаж 245.5 сая төгрөгийн орлого оруулсан нь өнгөрсөн онтой харьцуулахад 54% буюу 86.7 сая төгрөгөөр нэмэгдсэн байна. Тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд ачаа эргэлт 85326,7 мян.тн.км, зорчигч эргэлт 16185 хүн.км зэрэг үйлчилгээ хийсэн байна. Энэ нь урьд оны мөн үетэй харьцуулахад ачаа эргэлт 83% буюу 38686,3 мян.тн.км зорчигч эргэлт 61% буюу 9985 хүн.км –ээр нэмэгдсэн эерэг үзүүлэлт гарч байна .

 

 

                                    3
Аймгийн улсын чанартай замын нийт урт 835 км байгаагийн хатуу хучилттай 112.8 км ,хайрган хучилттай зам 363 км сайжруулсан шороон зам 51 км шороон зам 308.5 км байна .
                       
Барилга угсралт, их засвар

Барилгын гүйцэтгэгч байгууллагууд 8340.2 сая төгрөгийн барилга угсралт,их засварын ажил гүйцэтгэсэн нь урьд оныхоос 1.2 сая төгрөгөөр буюу 117.3 % илүү ажил гүйцэтгэжээ. 2007 онд Илааршуулагч  ХХК 20 ортой эмнэлэг, 17 сумдад Шандны булаг, Эвлэл ХХК худаг гаргалт засвар, АЗЗА ХХК Сөргүүл,Сэнхэр, Чандмань хомын гүүр, МХГазар конторын барилга, Оюу мандал ХХК зочид буудал, Бугаан гол нөхөрлөл битүү зах зэрэг 90 гаруй  обьёктод   4695.2 сая төгрөгийн барилга байгууламжуудыг  барьж ашиглалтад оруулжээ.
 
Нийгмийн халамж, даатгал

Аймгийн дүнгээр  64.3 мянган хүнд  8.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр тэтгэмж, хөнгөлөлт олгосноос  51 хүнд  21.1 сая төгрөгийн нөхөн олговор, 6013 хүнд 4710.8 сая төгрөгийн өндөр насны тэтгэвэр, 1631 хүнд 470.8 сая төгрөгийн халамжийн тэтгэвэр, 37 ахмад настанд  5.7  сая төгрөгийн хөнгөлөлт, 2830 жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эхчүүдэд 468.5 сая төгрөг, шинээр гэр бүл болсон 1500 хүнд 750.0 сая төгрөг, Хөгжлийн бэрхшээлтэй  223 хүнд 14.1 сая төгрөгийн тусламж, 37.8 мянган хүүхдэд 1293.0 сая төгрөгийн хүүхдийн мөнгөн тусламж зэрэг тэтгэвэр, халамж үйлчилгээ, хөнгөлөлтүүдийг олгосон байна.

            Эрүүл мэндийн байгууллагууд 352.6 мянган хүнд үзлэг хийснээс 27.4 хувийг нь урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, 168.2 мянган ор хоногоор үйлчилж, 2012 эхийг амаржуулж 2020 хүүхэд эх барьж авсан байна. Өнгөрсөн оноос нийт үзлэг 3.5 %-иар буурсан байна.
Нийт эмнэлэгт 391 хүн нас барсны  9.7% нь  0-1 насны хүүхэд, 2.3 % нь 1-5 насны хүүхэд эзэлж байна. Өнгөрсөн  оноос нийт нас баралт 64 хүн буюу 14.1 %-иар буурч, эхийн эндэгдэл 2 гарсан байна.
Халдварт өвчнөөр бүгд 416 хүн  өвчилсны 92 буюу 212.1 % нь халдварт шар, 10.3 % буюу 43 нь сүрьеэ, 45.4 % буюу 189 нь бэлгийн замын халдварт өвчнөөр /заг хүйтэн, тэмбүү, трихомониаз,/ 5.5% буюу 23 нь  салхин цэцэг, 8.6 % буюу 365 нь мөөгөнцөр, 4.8% буюу  20 нь цусан суулга, 3.1% нь бусад халдварт өвчнөөр өвчилсөн байна.
Нийт халдварт өвчнөөр өвчлөгчид  урьд оноос 60.0%-иар буюу 277 тохиолдлоор буурсан байна.
Боловсрол Соёл, урлаг,

2007-2008 оны хичээлийн жилд 24 сургуулийн 662 бүлэгт 21.8 мянган хүүхэд суралцаж 27 цэцэрлэгийн 92 бүлэгт 2.8 мянган хүүхэд хүмүүжиж байна.

 

                                                4

ЕБС-ын сургуульд 881 багш сурган хүмүүжүүлэгч, нийт 1460 хүн ажиллаж байна.Багш нарын  дунд магистр 100, зөвлөх 17, тэргүүлэх 204, арга зүйч 232 байгаа нь нийт багш нарын 62.7 хувийг эзэлж байна.
Аймгийн хэмжээнд анги дүүргэлт 33, нэг багшид ногдох хүүхдийн тоо 24 байна.  Энэ хичээлийн жилд аймгийн хэмжээнд 17 дотуур байранд нийт 2165 хүүхэд амьдарч байна. Шинээр 1-р ангид 2575 хүүхэд элсэн орж үүний 82.3 хувь сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан, 458 буюу 17.7 хувь нь 6 ба түүнээс доош насны хүүхэд байна.
Сурагчдын тоогоор хамгийн олон сурагчидтай нь Жаргалант сумын 1-р 11 жилийн сургуульд 2004, хамгийн цөөн хүүхэдтэй нь Дуут сумын 11 жилийн сургуульд 311 хүүхэд тус тус суралцаж байна.  
Багш сурагчид улсын олимпиадаас 9 медаль, бүсийн олимпиадаас 11, нийт 20 медаль хүртэж, заах арга ур чадвар, сурган хүмүүжүүлэх илтгэлийн уралдаанд оролцсон багш нар 3-р байр эзэлсэн байна.
24 сургууль, хүүхдийн 27 цэцэрлэг, 16 соёлын төвийн ажилд зөвлөн туслах баг ажиллуулж, давхардсан тоогоор 597 багшийн ажилтай танилцаж, 9230 суралцагчийн мэдлэгийн түвшин тогтоов.
Ерөнхий шалгалтанд нийт 1694 хүүхэд бүртгэгдэж уралдаант шалгалт өгч нийт шалгуулагчдын 80 хувь нь их дээд сургуульд элсэн суралцаж байна.

Их дээд 3 сургуульд   2.7 мянган оюутан  суралцаж, 152 багш сурган хүмүүжүүлэгч ажиллаж байна.
Соёл урлагийн байгууллагын ажилтнууд аймаг бүс болон улсын чанартай уралдаан тэмцээнээс нийт 35 медаль хүртсэн байна.

ХДТеатр шинээр 4 уран бүтээл тавьж 194 удаагийн тоглолт хийж 7.8 мянган үзэгчдэд үйлчилжээ. Өнгөрсөн онтой харьцуулахад үзэгчид, орлого нь 2.6-26.8 %-иар өссөн байна.
ОНСМузей  нийт 3.2 мянган үзмэрээр  3.6 мянган хүнд үйлчилж, 51 үзмэрээр  баяжуулалт хийсэн байна. Өнгөрсөн онтой харьцуулахад  үзэгчид 1.4 мянган хүн буюу 63.6 %-иар нэмэгдсэн байна.
Нийтийн номын сан  805 номоор фондоо баяжуулж 3.7 мянган уншигчдад 70.0 мянган номоор үйлчилжээ. Урьд оноос  27 номоор, 0.8 мянган уншигчид нэмэгдсэн байна.

Төсөв, санхүү

Аймгийн төсөвт  3.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрч төлөвлөгөө 106.2 хувиар биелж, хүн амын орлогын албан татвар 31.8 хувиар,  дотоодын бараа үйлчилгээний татвар 9.0%,  бусад татвар 12.1 %,-иар  тус тус давуулан биелүүлсэн байна.Мөн татварын бус орлого 28.4 %-иар, хөрөнгийн орлого 45.3 %-иар, тусламжийн орлого 2.7 хувиар төлөвлөгөөгөө биелүүлжээ. Өнгөрсөн оноос орон нутгийн орлого 82.0 хувиар нэмэгджээ.

 

 

                                                5
Орон нутгийн төсвөөс 3417.8 сая төгрөгийн зарлага санхүүжилт хийсний 6.4 хувийг  нийгмийн даатгалын шимтгэл  болон эрүүл мэндийн даатгалд, 24.0 хувийг цалин хөлсөнд,39.4 хувийг бараа үйлчилгээний зардалд,3.6 хувийг татаас ба урсгал шилжүүлэгт, 26.5 хувийг хөрөнгө оруулалтад зарцуулсан байна.  Улсын төсвөөс 12403.0 сая төгрөгийн зарлага санхүүжилт хийсэн ба өнгөрсөн оноос   3667.5 мянган төрөг буюу  41.9 хувиар, орон нутгийн төсвийн зарлага  76.2 хувиар нэмэгджээ.

Холбоо

Холбооны байгууллагууд 635.3 сая төгрөгийн  орлоготой ажилласны 50.7 хувийг хүн амын орлого эзэлж байна.  Аймгийн хэмжээгээр  1976 телефон цэг,4050 телевизийн цэг үүнээс 205 кабелийн цэг ашиглагдаж байна. Үүрэн телефон хэрэглэгчдийн тоо 8.0 мянга гаруй  болсон байна.  Өнгөрсөн оноос телевиз цэгийн тоо 0.6, үүрэн телефон 14.3 %-иар нэмэгдэж харин телефон цэгийн тоо 10.0 %-иар буурсан байна.
Интернетээр 4300 хүн үйлчлүүлж үүний 11.1 хувь нь байнгын үйлчлүүлэгч болсон байна.
Шуудан үйлчилгээний алба 10.9 мянган бичиг захидал, 0.9 мянган илгээмж, 25.7 мянган хэвлэл явуулж, 26.0 мянган бичиг захидал, 1.3 мянган илгээмж, 360.0 мянган хэвлэл хүлээн авч айл өрх, албан газрууд иргэдэд үйлчилсэн байна.

Ажилгүйдэл

Жилийн эцсийн байдлаар ажилгүй хүн 790 бүртгэгдсэнээс 438 нь эмэгтэйчүүд, 30.9 хувь нь дээд боловсролтой, 11.4 хувь нь тусгай дунд боловсролтой, 9.5 хувь нь мэргэжлийн анхан шатны, 48.2 хувь нь ерөнхий боловсролтой хүмүүс байна.
Тайлант жилд нийт түр болон бүр байраар 2571 хүн ажилд орсны  413 буюу 16.2 хувь нь төрийн болон төсөвт газар, 5.5 хувь нь нөхөрлөл,компанид, 2.9 хувь нь хоршоонд, 75.4 хувь  нь хувиараа болон зам,барилга, худалдаа, тээврийн салбаруудад ажилласан байна.

 

                         /Хүснэгтүүдийг хавсаргав/

 

Статистикийн хэлтэс