АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН

ХЄГЖЛИЙН 2008  ОНЫ 3 УЛИРЛЫН ТАНИЛЦУУЛГА

                       

                                                                 2008 оны 10 сарын 1

МАА-н салбар

 

Аймгийн хэмжээгээр 10 сарын 1 байдлаар 1039.2 мянган хээлтэгчийн 78.0 % буюу 810.5 мянган эх мал тєллєж, гарсан тєлийн 91.1 % буюу 739.0 мянган тєл бойжуулаад байна. Тєллєсєн  ингэний  48.5 % нь, гїїний 67.9 % нь, їнээний 72.1% нь, хонины 83.6 % нь, ямааны 75.4 % нь тєллєєд байна.  

            Тєлийн хорогдол 71.9 мянгад хїрч урьд оныхоос 5.7 дахинаар буюу 59.3 мянган толгойгоор нэмэгджээ. Тєлийн хорогдол Чандмань, Эрдэнэбүрэн Манхан, Мєнххайрхан сумдад нийт хорогдлын 65,9 % буюу 47468  тєл хорогдсон байна.    Єнгєрсєн  жил  мал тарга хїч муу авсан євєл нэлээд  хїйтэрсэнээс даарах, осгох,малын хэвтэр бууц тааруу, мал жилбэ муутай тєллєх, хаврын салхи шуурга нь тєл мал хорогдоход нєлєєлжээ.

             

            Эхний 9 сарын байдлаар 84,6 мянган мал зїй бусаар хорогдож, єнгєрсєн онтой харьцуулахад 76,5 мянгаар нэмэгдэж, оны эхний малын 3,3 % нь хорогдсон мэдээ гарч байгаа ба нийт нутгаар зуншлага муутай газрын гарз тааруу хадлан бордоогоо сайн базааж авахгїй бол мал цаашдаа ч хорогдох магадлал байгааг анхаарах цаг болж байна.    

Нийт хорогдлын 0.2 %  тэмээ, 2,5 % нь адуу, 5,6 % нь їхэр, 35,0 % нь хонь, 56,7 % нь ямааны хорогдол эзлэж байна. Хорогдлын  69,1 % нь Чандмань, Дарви, Ховд, Эрдэнэбїрэн сумдад эзлэж байна.

            Єнгєрсєн жил манай аймгийн нийт нутгаар гандуу , газрын гарц тарчиг байснаас мал тарга , тэвээрэг авч чадаагїйгээс байгалийн шалгарал давж чадахгїй хїндрэлїїд мал хорогдоход нєлєєлєв. Ийм учраас манай сумдын удирдлагууд цаг агаарын байдлыг сайтар ажиглаж, хїндрэл гарч болзошгїй багууддаа анхааруулга, өгч малчид маань хамгийн гол нь хадлан бордоог маш сайн базааж авах шаардлагатай байна.

 

Газар тариалан, ургац хураалт

 

2008 онд  манай аймаг  2776,8 га-д тариалалт хийж, 16753,8 тн ургац хураан авсаны дотор їр тариа 703,6тн, тємс 8569,1 тн, хїнсний ногоо 6445,5  тн тэжээлийн ургамал 1035,6 тн-ыг тус тус хураан авч, 1 га-аас їр тариа 11,7цн, тємс 115.9 цн, хїнсний ногоо 104,2, тэжээлийн ургамал 45,3 цн-ийг тус тус хураан авлаа.Ургац хураалтыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үр тариа 168,1тн, төмс 3327,1 тн, хүнсний ногоо 688,2 тн, тэжээлийн ургамал 24,4 тн-оор тус тус нэмэгдсэн дүн гарч байна,  

10 сарын 1-ны байдлаар 57464,5 тн байгалийн хадлан,22133,6 тн гар тэжээл бэлтгэсэн дїн гарч байна. Хадлан  бэлтгэлт урьд оны мєн їеийнхээс 2,8  мян.тонноор доогуур  байна.

Аж їйлдвэр

             Аж їйлдвэрийн бїтээгдэхїїн їйлдвэрлэлт эхний  9 сарын байдлаар 456.4 сая тєгрєгний бїтээгдэхїїн їйлдвэрлэж, 1015.4 сая тєгрєгийн борлуулалт хийжээ. Бїтээгдэхїїн їйлдвэрлэлтийг єнгєрсєн оны мєн їеийнхтэй харьцуулахад їйлдвэрлэлт  54.2% буюу 538.9 сая тєгрєгєєр буурч, борлуулалт 23.6% буюу 313.4 сая тєгрєгєєр буурсан байна.

Нийт їйлдвэрлэлийн 33.9%-ийг эрчим хїч, дулаан усан хангамж, 41.6%-г боловсруулах аж їйлдвэр, 24.5%-ийг уул уурхай олборлох салбар эзэлж байна.

Аж їйлпвэрийн гол нэр тєрлийн бїтээгдэхїїнийг урьд онтой харьцуулахад эсгий їйлдвэрлэл 18.2%, зайрмаг 60.8%, давс 38.1% хувиар єсєж,  монгол дээл, нарийн боов 38.5%, хиам 14%-иар тус тус буурсан байна.

 

Барилга угсралт

Барилгын гүйцэтгэгч байгууллагууд 632 орчим ажиллагсадтайгаар  6087.8 сая төгрөгийн барилга угсралт,их засварын ажил гүйцэтгэсэн нь урьд онтой харьцуулахад 91,3 % тай байна. 2008 оны эхний 9 сарын байдлаар  30 айлын орон сууц, Худаг гаргалт,худаг

засварууд, ,Шуудан банк, Хүүхэд залуучуудын ордон, ховд хотын доторхи хатуу хучилттай хар зам , цэргийн ангийн хүн эмнэлэг зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдэж  23 очим обьёктод   3540,7 сая төгрөгийн үндсэн фонд бүхий  барилга байгууламжуудыг  барьж ашиглалтад оруулаад байна.

 

Тээвэр

Бїх тєрлийн тээврээр 2008 оны эхний 9 сард 59.8 мян.тн ачаа, 10.2 мянган зорчигч тээвэрлэсэн нь єнгєрсєн оны мєн їеийнхээс тээсэн ачаа 5 дахин буурч, зорчигч тээвэрлэлт єнгєрсєн оны мєн їетэй ижил байна. Тээврийн байгууллагуудад 139 хїн ажиллаж, эхний хагас жилд 41.6 сая тєгрєгийн орлого олсон нь єнгєрсєн оны мєн їеийнхээс 25.9 сая тєгрєгєєр єссєн байна.

 

Шуудан, холбоо, интернэтийн їйлчилгээ

 

            Холбооны байгууллага нь байгууллага иргэдэд 1713 телефон цэг, 13 таксофон цэг, Mobicom, Skytel, Gmobile нь 17000 їїрэн телефоноор їйлчилсэн байна. Эхний хагас жилийн байдлаар интернэт їйлчилгээний цэгээр їйлчлїїлэгчдийн тоо 2420 хїрч, интернэтийн байнгын хэрэглэгчдын тоо 369-д хїрчээ. Шуудан холбооны алба нь 73281.0 мян.тєгрєгийн хэвлэл захиалга борлуулалт хийсэн байна. Мєн 15.9 мянган ширхэг бичиг захидал, илгээмж явуулж, 5.0 мянган ширхэг бичиг захидал илгээмж хїлээн авч, байгууллага хєдєлмєрчидэд хїргэх їйлчилгээг їзїїлсэн байна.         

 

Тєсєв, банк санхїї

           

Орон нутгийн тєсєвт эхний 9 сарын байдлаар 3099.4 сая тєгрєгийн орлого оруулсан нь єнгєрсєн оны мєн їеийнхээс 23.3% буюу 586.1 сая тєгрєгєєр нэмэгдэж, тєсвийн орлогын тєлєвлєгєє 9.7% буюу 334.4 сая тєгрєгєєр тасалсан байна. Орлого тєрлєєр нь авч їзвэл хїн амын орлогын албан татвар 28.7%-иар, хувиараа аж ахуй эрхлэгчдийн татвар 9.9% хувиар,  дотоод бараа їйлчилгээний татвар 6.2%-иар, татварын бус орлого 108.3%-иар нэмэгдэж  орлогын тєлєвлєгєєгєє биелїїлжээ.

Харин орлогыг тодорхойлох боломжгїй иргэний татвар  мал бїхий иргэний орлогын татвар, ємчийн татвар улсын тэмдэгтын хураамж, газрын тєлбєр, ойгоос хэрэглээний мод тїлээ ашигласны тєлбєр татварын бус орлого зэрэг нь 3.1%-64.2%-иар тасалдлаа.

            Нийт зарлагын дїн 16161.9 сая тєгрєгт хїрч, тєсєвєє 1347.6 сая тєгрєгєєр хэтрїїлсэн байна. Нийт зарлагын дїнд эзлэх хувиар нь авч їзвэл цалин хєлс 53.7%, НДШимтгэл 5.5%, ЭМД 0.8%, бараа їйлчилгээний бусад зардал 31%, татаас ба урсгал шилжїїлэг 1.6%, хєрєнгє оруулалт 10.5%-г эзэлж байна.

Арилжааны 7 банк 48524.2 сая тєгрєгийн зээлийг 22.6 мянган зээлдэгчид олгож, 305 ажилтан ажилагсадтайгаар їйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.

 

 

 

 

Хяналт шалгалтын талаар

 

Аймгийн Аудитын газар 2008 эхний 9 сарын байдлаар 161 байгууллагын 2007 оны жилийн эцсийн санхїїгийн тайлан балансад баталгаажуулалт хийж, 5 сум, 22 тєсєвт болон орон нутгийн ємчит байгууллага, аж ахуйн нэгжийн 2007 оны їйл ажиллагааны їр дїнд гїйцэтгэлийн аудит хийж аудитаар 298.6 сая тєгрєгийн тєлбєр зєрчил илрїїлэн, илрїїлсэн тєлбєр зєрчлийн 81.5%- буюу 243.5 сая тєгрєгийг нь барагдуулж, орон нутгийн тєсєвт 28.5 сая тєгрєгийн орлого оруулж, эхний хагас жилд дэвшїїлсэн зорилтуудаа бїрэн хэрэгжїїлж ажиллажээ.

 

Эрїїл мэнд

Эрїїл мэндийн байгууллага 278.6 мянган хїнд їзлэг хийж їїнээс урьдчилан сэргийлэх їзлэгт 75.0 мянган хїнийг хамруулж, 126.1 мянган ор хоногоор їйлчилж 1665 эх амаржуулж 1670 хїїхэд эх барьж авсан байна.

            Нийт  269 хїн нас барсны 24 буюу 8.9 хувь нь 0-1 насны,  11 буюу 4% нь 1-5 хїртэлх насны хїїхдийн эндэгдэл эзэлж   байна. Єнгєрсєн оны мєн їетэй харьцуулахад амбульторын їзлэг 9.2 %, халдварт євчин 54.5 %-иар нэмэгдэж,   нас  баралт 7.5 хувиар буурсан байна.

            Халдварт євчин нийт  476 гарсны  , 8.1%-г сїрьеэ, 11.5%-г улаанууд, 0.2%-г менин, 11.3%-г тэмбїї, 14 %-г заг хїйтэн, трихомонаиз, 18.6 %-г  салхинцэцэг, 7.7%-г  мєєгєнцєрєєр, 28.6%-г бусад халдварт євчнєєр  євчлєгчид эзэлж байна.

 

Соёл боловсрол

 

Боловсрол, соёлын газар хїн боловсрол соёлын тївшныг дээшлїїлэх, тєрийн бодлогыг орон нутагт хэрэгжїїлэх ажлыг ЕБ-ын 23 сургууль, хїїхдийн 28 цэцэрлэг, соёл урлагийн 19 байгууллага, шинжлэх ухааны 1 байгууллага нийт 71 нэгжид їйл ажиллагаа явуулж 11.2 тэрбум тєгрєгийг олгож, 2.0 тэрбум тєгрєгний хєрєнгє оруулалт хийж эхлээд байна. 2008 оны 3 улирлын байдлаар ерєнхий боловсролын 23 сургуульд 671 бїлэгт 21408 хїїхэд суралцаж байгаагаас 6-7 настай 3090 хїїхэд 1 ангид элсэн суралцаж байна. ХДТеатрт 4 уран бїтээл туурвиж, хот хєдєєний хєдєлмєрчид 10-21 хоногийн хугацаагаар урлагийн бригадыг аялан тоглуулж урлагаар їйлчилж, 8.0 сая тєгрєгийн орлоготой ажиллажээ. 2008 оны эхний 9 сард  нийтийн номын сан номын фондоо 1015 номоор баяжуулж, 3033 уншигчдад карт нээж, 29.7 мянган иргэнд 56450 ном, хэвлэл олгон їйлчилсэн байна.

Нийгмийн халамж, ажилгїйдэл

            Аймгийн хєдєлмєр халамжийн їйлчилгээний хэлтэст бїртгїїлсэн ажил идэвхтэй хайж байгаа ажилгїй иргэдийн тоо 2008 оны 9 сарын байдлаар 590-д хїрч єнгєрсєн оны мєн їеийнхээс 34.9 буюу 317 хїнээр буурч, 2007 оны жилийн эцсийнхээс 74.6% буюу 200 хїнээр буурсан байна. Нийт бїртгэлтэй ажилгїйчїїдийн 98.5% нь урьд нь тодорхой ажил хєдєлмєр эрхэлж байгаагїй анх удаа ажил хайж бїртгїїлсэн хїмїїс байна. Ажилгїйчїїдийн 63.3% нь эмэгтэйчїїд байгаа бєгєєд насны хувьд авч їзвэл 23.2% буюу 137 нь 16-24 насны, 35.7% буюу 211 нь 25-34 насны, 24% буюу 142  нь 35-44 насны залуучууд,16.9% буюу 100 нь 45-60 насны хїмїїс эзэлж байна. Бїртгэлтэй ажилгїйчїїдийн 40.1% нь дээд, 13% нь тусгай дунд, 8.8% нь техник мэдээллийн, 35.5% нь бїрэн дунд, 2% нь бїрэн бус дунд, 0.3% нь бага боловсролтой хїмїїс байна.

            Нийгмийн халамжийн сангаас 55.0 мянган хїнд 3046.4 сая тєгрєгийн тэтгэмж олгоод байна. Урьд оны мєн їетэй харьцуулбал 2323 хїн буюу 97.8 сая тєгрєгєєр тэтгэмж нэмэгджээ. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжид хамрагдагчдын бїтцийг авч їзвэл 32 хувь нь хїїхдийн мєнгєн тэтгэмжид , 12.4 хувь нь алдар цолтой ахмадууд, алдарт эхийн одонтой эхчїїдэд олгосон тусламжид, 17.1 хувь нь халамжийн тэтгэвэрт, 13.5 хувь нь жирэмсэн болон хєхїїл хїїхэдтэй эхчїїдэд олгодог тэтгэмж, 12.5 хувь нь шинэ тєрсєн хїїхэд болон шинээр гэр бїл бологсдод олгох тусламжид хамрагдагсад байна                       

Гэмт хэрэг

            2008 оны эхний 9 сард 409 хэрэг бїртгэгдсэн нь ємнєх оны мєн їеэс 28 хэргээр буюу 7.3%-иар єссєн. Гэмт хэргийн тєрлєєр авч їзвэл :

Хулгайлах гэмт хэрэг 163 бїртгэгдсэн нь ємнєх оны мєн їеэс 14.7% буюу 21 хэргээр, їїнээс ИЄХулгайлах гэмт хэрэг 110 бїртгэгдсэн нь 29.4% буюу 25 хэргээр, мал хулгайлах гэмт хэрэг 48 бїртгэгдсэн нь 6.6% буюу 3 хэргээр, амиа хорлосон золгїй байдлаар нас  барсан хэрэг 9 бїртгэгдсэн нь  28.5% буюу 2 хэргээр, бусдын эд хєрєнгийг завшиж їрэгдїїлэх гэмт хэрэг 9 бїртгэгдсэн нь 2.2 дахин буюу 5 хэргээр, ТХХАБАЖ-ын эсрэг гэмт хэрэг 24 бїртгэгдсэн нь 26.3% буюу 5 хэргээр, тєрийн алба хаагч хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчийг эсэргїїцэх гэмт хэрэг 15 бїртгэгдсэн нь 3.7 дахин буюу 11 хэргээр, бусад гэмт хэрэг 39 бїртгэгдсэн нь 2.6% буюу 1 хэргээр тус тус єсчээ.

         Хїчингийн гэмт хэрэг 4 бїртгэгдсэн нь 60% буюу 6 хэргээр, булаалтын гэмт хэрэг 4 бїртгэгдсэн нь 42.8% буюу 3 хэргээр, бусдын эд хєрєнгийг залилан мэхлэх гэмт хэрэг 3 бїртгэгдсэн нь 70% буюу 7 хэргээр, танхайрах гэмт хэрэг 32 бїртгэгдсэн нь 15.7% буюу 6 хэргээр Хїний амь бие эрїїл мэндийн эсрэг гэмт  хэрэг 93 бїртгэгдсэн нь 7% буюу 7 хэргээр тус тус буурчээ.

         Їйлдэгдсэн хэргийн дотор эзлэх хувийн жин хєнгєн зэрэг 40.6%-г, хїндэвтэр хэрэг 50.8%-г, хїнд хэрэг 7.3%-г, онц хїнд гэмт хэрэг 1.2%-г тус тус эзлэж байна. Гэмт хэрэг їйлдсэн этгээд нь тогтоогдоогїй 52 гэмт хэрэг бїртгэгдсэн нь ємнєх оны мєн їеэс 100% буюу 26 хэргээр єссєн байна.

         Гарсан гэмт хэргийн 48.6% буюу 199 хэрэг нь Жаргалант суманд їйлдэгдэж 3.1% буюу 3 хэргээр єссєн байна. Гарсан гэмт хэргийн 51.4% нь хєдєєгийн сумдад їйлдэгджээ. Бїртгэгдсэн гэмт хэргийн 11.4% нь гудамж талбайд, 18.5% нь гэр орон сууцанд, 2.4% нь албан газарт, 7.5% нь нийтийн захад, дэлгїїрт, 1.7% нь зочид буудал баар ресторанд, 14.% нь бэлчээрт, 2.2% нь банк тооцооны тєвд, 0.2% нь гаальд, 41.4% нь бусад газарт їйлдэгдсэн байна.

         Согтуугаар їйлдэгдсэн гэмт хэрэг 100 бїртгэгдсэн нь 27.5% буюу 38 хэргээр, бїлэглэн їйлдэгдсэн хэрэг 48 гарсан нь 28.3% буюу 19 хэргээр, урьдчилан їгсэж тохиролцсон бїлэг гэмт хэрэг 1 бїртгэгдсэн нь 75% буюу 3 хэргээр, хїїхэд оролцсон гэмт хэрэг 13 бїртгэгдсэн нь 18.7% буюу 3 хэргээр тус тус буурч, галт зэвсгээр їйлдэгдсэн гэмт хэрэг 9 гарсан нь 2.2 дахин буюу 5 хэргээр, эмэгтэй хїн оролцсон гэмт хэрэг 35 бїртгэгдсэн нь 29.6% буюу 8 хэргээр тус тус єссєн байна .

         Гэмт хэргийн улмаас 26 хїн нас барж, 161 хїн хєнгєн хїндэвтэр, хїнд хэлбэрээр гэмтсэн нь ємнєх оны мєн їетэй харьцуулахад нас барсан хїний тоо 3.7%-иар, гэмтсэн хїний тоо 1.8%-иар єсчээ. Тєр албан байгууллага, аж ахуй нэгж, иргэдэд 485.7 сая тєгрєгийн хохирол учирсанаас 36.4% буюу 177.0 сая тєгрєгийн хохиролыг хэрэг бїртгэх мєрдєн байцаах явцад нєхєн тєлїїлсэн байна.

         Нийгмийн хэв журам зєрчсєн 2610 хїнийг эрїїлжїїлж, жижгээр танхайрсан 187 хїнийг баривчлуулж, зэвсгийн чанартай авч явсан 41 хутга мэсийг илрїїлэн хурааж, нийгмийн хэв журам зєрчсєн 3039 хїнийг 17579.0 мянган тєгрєгєєр торгож арга хэмжээ авсаныг ємнєх оны мєн їетэй харьцуулахад эрїїлжїїлсэн хїн 84.7%-иар, баривчлагдсан хїн 1.9 дахин, торгуулийн хэмжээ 2.2 дахин  тус тус єсч, , хутга мэс зодооны хэрэгсэл 37.4%-иар тус тус буурчээ.

         Хєдєлгєєний аюулгїй байдлын хууль дїрэм зєрчсєн 9103 зєрчил илрїїлж їїний дотор согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 462 зєрчил илрїїлэн, 300 жолоочийн эрхийг хасч, 162 жолоочийг шїїхээр баривчлуулж, зєрчил гаргасан 1478 хїнд 8019.0 мян.тєгрєгийн торгууль оногдуулсан нь ємнєх оны мєн їетэй харьцуулахад илрїїлсэн зєрчил 5.8%-иар буурч, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зєрчил 99.1%-иар, эрх хассан жолооч 2.1 дахин, баривчилсан жолооч 70.5 дахин, торгосон хїн 53.5%-иар торгуулийн хэмжээ 30%-иар тус тус єссєн байна .          

 

 

Їнэ, инфляци

            2008 оны 9 сарын 20 ны байдлаар бараа їйлчилгээний їнэ тариф 2005 оны жилийн эцсийнхээс 68%-иар, урьд оны мєн їеийнхээс 37.2%-иар єсєв. Хэрэглээний сагсанд авч судлагдаж буй 139 нэр тєрлийн бараанаас їзэхэд 9-р сард хїнсний бараа 46.5%, хувцас бєс бараа 18.4%, орон сууц, ус цахилгаан хийн бусад тїлш 27.4%, гэр ахуйн тавилга бараа 19%, эм тариа эмнэлгийн їйлчилгээ 47.6%, тээвэр 54.8%, зочид буудал, нийтийн хоол дотуур байрны їйлчилгээ 59.6%, бусад бараа їйлчилгээ 15.4%-иар тус тус  єссєн байгаа нь хэрэглээний бараа їйлчилгээний їнэ тарифын ерєнхий индексийг 37.2% хїртэл єсєхєд нєлєєлсєн байна. Харин холбоо, шуудангийн їйлчилгээ, боловсролын їйлчилгээ, амралт чєлєєт цаг, соёлын барааны їйлчилгээ їнэ ємнєх сарын хэмжээнд харьцангуй тогтвортой байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

           

           

 

 

 

 

                                         Статистикийн хэлтэс