АЙМГЙИН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН 1 УЛИРЛЫН
ДҮНГИЙН ТАНИЛЦУУЛГА

                                                                                                             2008 оны 4 сарын 1

            МАА-н салбар

            Аймгийн хэмжээгээр 4 сарын 1 байдлаар 1039.2 мянган хээлтэгчийн 49.5 % буюу 514.7 мянган эх мал төллөж, гарсан төлийн 95.6 % буюу 494.8 мянган төл бойжуулаад байна. Төллөсөн  ингэний 19.8 % нь, гүүний 5.0 % нь, үнээний 10.5% нь, хонины 56.5 % нь, ямааны 50.1 % нь төллөөд байна.       
            Төлийн хорогдол 22.8 мянгад хүрч урьд оныхоос 9.1 дахинаар буюу 20.3 мянган толгойгоор нэмэгджээ. Төлийн хорогдол Чандмань, Цэцэг, Манхан, Мөнххайрхан сумдад нийт хорогдлын 70.7 % буюу 16126 төл хорогдсон байна.   Өнгөрсөн жил мал тарга хүч муу авсан өвөл нэлээд  даарах, осгох,малын хэвтэр бууц тааруу, мал жилбэ муутай төллөх, хаврын салхи шуурга нь төл мал хорогдоход нөлөөлжээ.
            Чандмань сум Жаргалант 5800,  Баянхайрхан  3115, Урд гол 1000, Манхан сум Улаан хүрээ  842, Мөнххайрхан сум Хаг баг 715 төл хорогдож, хамгийн их хорогдолтой багийн тоонд орж байна.
            Эхний 3 сарын байдлаар 63.2 мянган мал зүй бусаар хорогдож, өнгөрсөн онтой харьцуулахад 60.4 мянгаар нэмэгдэж, оны эхний малын 2.4 % нь хорогдсон мэдээ гарч байна.
            Нийт хорогдлын 0.1 %  тэмээ, 1.9 % нь адуу, 4.8 % нь үхэр, 32.9 % нь хонь, 60.1 % нь ямааны хорогдол эзлэж байна. Хорогдлын  76.8 % нь Чандмань, Дарви, Ховд, Эрдэнэбүрэн сумдад эзлэж байна.
            Өнгөрсөн жил манай аймгийн нийт нутгаар гандуу , газрын гарц тарчиг байснаас мал тарга , тэвээрэг авч чадаагүйгээс байгалийн шалгарал давж чадахгүй хүндрэлүүд мал хорогдоход нөлөөлөв. Ийм учраас манай сумдын удирдлагууд цаг агаарын байдлыг сайтар ажиглаж, хүндрэл гарч болзошгүй багууддаа анхааруулга, зар мэдээ явуулах, малчид маань малын хариулга маллагаанд онцгой анхаарах шаардлагатай байна.
             Том малын зүй бус хорогдлыг багаар авч үзвэл Чандмань сумын Жаргалант 7779, Баянхайрхан 7471, Тахилт 5090, Урд гол 4839, Эрдэнэбүрэн сум шураг  4493 мал тус тус хорогдож, хамгийн их хорогдолтой багийн тоонд орж байна.
            1 улирлын байдлаар 57.4 мянган эх мал хээл хаясаны дотор 93.9 % нь ямаа хээл хаялт эзэлж байна. Оны эхний малын 2.2 % нь хээл хаяжээ.     Хээл хаялт Чандмань, Эрдэнэбүрэн, Дөргөн, Манхан сумдад нийт хээл хаялтын 78.1 % нь эзлэж байна.
Аж үйлдвэр
Аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 1-р улиралын байдлаар 644,6 сая төгрөгний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 722,1 сая төгрөгний борлуулалт хийжээ . Бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад үйлдвэрлэлт 9,6 хувь буюу 56,9 сая төгрөгөөр өсч ,борлуулалт 12,7 % буюу 105,5 сая төгрөгөөр буурсан байна .
            Нийт үйлдвэрлэлтийн 86,6 хувийг дулаан уур, ус хангамж цахилгаан үйлдвэрлэлт, 13,4-г боловсруулах аж үйлдвэр эзэлж байна. Үүний зэрэгцээ улирлын чанартай ажилладаг тоосго, замын хавтан, эсгийний үйлдвэрүүд  үйл ажиллагаагаа эхлээгүй байна. Аж үйлдвэрийн  гол нэр төрлийн бүтээгдэхүүнийг урьд онтой харьцуулахад  европ хувцас 28,6%  талх нарийн боов 74.8 %, хиам 13,9 %-иар тус тус үйлдвэрлэлт нь өссөн байна.
             
Тээвэр

Тайлант сард тээврийн салбарт нийт 144 хүн ажиллаж 11234,4 мянган төгрөгийн орлого оруулсан нь өнгөрсөн онтой харьцуулахад 2,0% буюу 223,9 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд ачаа эргэлт 1724,4 мян.тн.км, зорчигч эргэлт 2445,9 хүн.км зэрэг үйлчилгээ хийсэн байна. Энэ нь урьд оны мөн үетэй харьцуулахад ачаа эргэлт 2 дахин буюу 883,5 мян.т.км –ээр, зорчигч эргэлт 17,6% буюу 365,9 мянган төгрөгөөр нэмэгдсэн эерэг үзүүлэлт гарч байна .
            Шуудан, холбоо, интернэтийн үйлчилгээ

            Аймгийн хэмжээнд 1713 телефон цэг, 4050 телевиз цэг, кабелийн 2 телевиз цэг, үүрэн телефоны 5  оператор  ажиллаж 10.0  мянга гаруй хүн үйлчлүүлж байна. Шуудангийн алба нь эхний 3 сард  0.7 мянган бичиг захидал явуулж,  1.2 мянган  бичиг захидал, 108.3 мянган хэвлэл хүлээн авч үйлчилж, 26.7 сая төгрөгийн хэвлэл захиалга хийсэн байна.
           
            Төсөв, санхүү

Аймгийн төсөвт 1.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрч  төлөвлөгөөний биелэлт  88.9 хувьтай байна.  Урьд оны мөн үеийнхээс  1760.3 сая төгрөгөөр зарлага давж байгаа ба нийт зарлагын   56.7 %-г цалин хөлс, 5.8%-г нийгмийн даатгалын шимтгэл,34.8 %-г бараа үйлчилгээний  бусад, 1.1 %-г татаас  ба урсгал  шилжүүлэг тус тус эзэлж байна.
Орон нутгийн төсвийн орлого  1113.1 сая төгрөгт хүрч нийт орлогын  8.3 %-г татварын орлого,2.2 %-г татварын бус орлого, 89.4 %-г тусламжийн орлого тус тус эзэлж байна.  Урьд онтой харьцуулахад 48.1 хувиар өссөн байна.
           
            Хяналт шалгалтын талаар

            Аймгийн Аудитын газар нэгдүгээр улиралд 161 байгууллагын 2007 оны жилийн эцсийн тайланд  баталгаажуулж, 88 байгууллага зөрчилгүй буюу стандарт дүгнэлт, 67 байгууллага зөрчилтэй дүгнэлт, 2 байгууллагын тайланд дүгнэлт өгөхөөс татгалзсан, 4 байгууллагад сөрөг дүгнэлт өгсөн байна.
            4 байгууллагын үйл ажиллагаанд гүйцэтгэлийн  аудит хийж зөвлөмжөөр үүрэг даалгавар өгч, гүйцэтгэлийн аудитаар 61.0 сая төгрөгийн зөрчил, 5.2 сая төгрөгийн төлбөр ногдуулж орон нутгийн төсөвт  санхүүгийн гүйцэтгэлийн аудитын хөлсөөр 11.4 сая төгрөг оруулсан байна.

             Эрүүл мэнд

            Эрүүл мэндийн байгууллага 100.9 мянган хүнд үзлэг хийж үүнээс урьдчилан сэргийлэх үзлэгт 23.5 мянган хүнийг хамруулж, 47.6 мянган ор хоногоор үйлчилж 563 эх амаржуулж 565 хүүхэд эх барьж авсан байна.
            Нийт  81 хүн нас барсны 8 буюу 9.8 хувь нь 0-1 насны,  2 буюу 2.5 % нь 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл эзэлж   байна. Өнгөрсөн онтой харьцуулахад   эхийн эндэгдэл 1-ээр , амбульторын үзлэг 19.7 %, халдварт өвчин 3.6 %-иар нэмэгдэж, ор хоног ашиглалт 1.4 %, нас  баралт 27.7 хувиар буурсан байна.
            Халдварт өвчин нийт  116 гарсны  31%-г халдварт шар, 12.1%-г сүрьеэ, 0.2%-г улаанууд, 0.8%-г менин, 17.2 %-г тэмбүү, 8.6 %-г заг хүйтэн, трихомонаиз, 9.5 %-г  салхинцэцэг, 8.6%-г  мөөгөнцөрөөр өвчлөгчид эзэлж байна. Урьд онтой харьцуулахад вируст гепатит 9, сүрьеэ 4, улаанууд 3, заг хүйтэн 3, мөөгөнцөр 1-ээр  нэмэгдэж, трихомонаиз 23-аар буурсан мэдээтэй байна.

            Соёл, боловсрол                                                       

            Эхний улирлын байдлаар ХДТеатр  шинээр 2 уран бүтээл хийж 1.1 мянган үзэгчдэд үйлчилж, ОНС музей  0.5 мянган үзэгчдэд үзмэрээр, Нийтийн номын сан 142 номоор фондоо баяжуулж,  1.8 мянган хүнд 25.2 мянган номоор тус тус  үйлчилжээ.
            Өнгөрсөн онтой харьцуулахад  ХДТ-ын үзэгчид 8.3 %-р, номын сангийн номын баяжилт 35.2 %-иар тус тус  буурч, музейн үзэгчид 2 дахин, олгож уншуулсан ном нь 17.2 %-иар өссөн байна.
            ЕБС-ийн сургуулийн сурагчдын дунд уран бичлэгийн уралдаан,цэцэрлэг сургуулийн удирдлагын дунд “Удирдлагын дүр төрхийг өөрчлөхөд удирдлагын манлайлал” багш нарын дунд “Суралцахуйд сургах нь” сэдвээр илтгэлийн уралдаан, цэцэрлэгийн эрхлэгчдийн дунд “Шилдэг менежер-2008” уралдаан болон Цэцэрлэгийн багш нарын “Үг хөгжил, тоо тооллогын”,  ХоИС-тай хамтран  түүх, нийгмийн ухаан, дангаараа нийгмийн ухаан, газар зүйн,  Багш, сурагчдын  мэргэжлийн 10 хичээлийн 50 төрлөөр олимпиадуудыг зохион байгуулж 1000 гаруй сурагч, 300 гаруй багш оролцсон байна. Морин хуур, Баруун таван аймгийн яруу найргийн наадмуудыг тус тус зохион байгуулж явуулсан байна. 

            Ажилгүйдэл
           
            Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст  784 хүн бүртгэгдэж өнгөрсөн оны мөн үеэс  912 хүнээр буюу 53.8 %-иар буурсан байна. Нийт бүртгэлтэй хүмүүсийн 30.8 % нь дээд боловсролтой, 11.8% нь тусгай дунд боловсролтой, 8.9 % нь мэргэжлийн анхан шатны боловсролтой, 48.3 % нь ерөнхий боловсрол төгссөн хүмүүс байна.
            130 хүн ажилд орсны 61 нь эмэгтэй хүмүүс байна. Нийт ажилд орогсодын 43.1 % нь төрийн болон төсөвт байгууллагад, 8.5 % нь  нөхөрлөл компанид, 48.5 % нь ХЭАА буюу бусад салбарт ажилд орсон байна.Нийт ажилд орогсодыг урьд оны мөн үетэй харьцуулахад  294 хүнээр буюу 69.3 хувиар буурсан байна.

            Гэмт хэрэг
           
            Эхний 3 сард  151 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 12 хэргээр буюу 14.3%-иар өсч, Иргэдийн өмчийн хулгай 5 хэргээр буюу  16.6%-иар, бусдын эд хөрөнгө завшиж үрэгдүүлэх хэрэг 4 хэрэг буюу 5 дахин,  амиа хорлосон болон золгүй байдлаар нас барсан хэрэг 1 хэрэг буюу 16.6%-иар, танхайрах гэмт хэрэг 5 хэрэг буюу 71.4 %-иар, бусад гэмт хэрэг 6 хэрэг буюу 66.6%-иар  тус тус өссөн байна.
            Гэмт хэргийн улмаас 135 иргэн хохирсоны 24.4 % нь эмэгтэйчүүд, 6.6 % нь хүүхэд, 7.4 % нь хохирогчийн буруугаас гэмт халдлагад өртжээ. Гэмт хэргийн улмаас 10 хүн нас барж, 48 хүн хөнгөвтөр, хүндэвтэр, хүнд хэлбэрээр гэмтсэн нь өмнөх оны мөн үеэс нас барсан хүний тоо 11.0 %-иар, гэмтэл авсан хүний тоо 9.1%-иар  өссөн байна.
            Гэмт хэрэгт 131 хүн холбогдсоны  9.9% нь эмэгтэй, 7.6% нь хүүхэд 44.2% нь 18-30 насны хүн, 13.7% нь  30-35 насны хүн, 34.3% нь  35-с дээш насны хүмүүс байгаагийн 12.2%-г ажилчин, 11.4%-г малчин, 3.8%-г албан хаагч, 3.1%-г оюутан, 5.3%-г сурагч, 64.1 %-г тодорхой эрхэлсэн ажилгүй хүмүүс  эзэлж, 165.7 нь бүлэглэж, 28.2% нь согтуугаар, 7.6% нь хүүхэд, 3.1 % нь урьд нь ял шийтгэгдсэн хүмүүс гэмт хэрэг үйлдсэн байна. 
            Нийгмийн хэв журам зөрчсөн 702 хүнийг эрүүлжүүлж, жижгээр танхайрсан 41 хүнийг баривчлуулж, зэвсгийн чанартай  авч явсан 26 хутга мэсийг хурааж,  643 хүнийг 3360.0 мянган төгрөгөөр торгож арга хэмжээ авсан байна. Хөдөлгөөний аюулгүй байдлын хууль дүрэм зөрчсөн 3175 зөрчил илрүүлж үүний дотор согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 114 зөрчил илрүүлэн, 80 жолоочийн эрхийг хасч, 34 жолоочийг шүүхээр баривчлуулж, зөрчил гарсан 506 хүнд 2698.0 мянган төгрөгийн торгууль оногдуулсан нь  урьд оны мөн үеэтэй харьцуулахад  илрүүлсэн зөрчил 6.7 %-р, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 2.1 дахин, эрх хассан жолооч 2.2 дахин, баривчилсан жолооч 88.8%-иар, торгосон хүн 27.8 %-иар, торгуулийн хэмжээ 18.2%-иар тус тус өссөн байна.

            Үнэ, инфляци
           
            3-р сарын 20-ны байдлаар бараа үйлчилгээний ерөнхий индекс   2005 оны  суурь үнээс   1-р сард 42.7 %-иар, 2 сард 45.1 %-иар, 3-р сар 77.6 хувиар  тус тус өссөн байна.
            Урьд оны 3-р сартай харьцуулахад ерөнхий индекс нь  1-р сард 25.7%, 2-р сард 27.6, 3-р сард 47.4 %-иар нэмэгдсэн байна.Барааны төрлөөр авч үзвэл  хүнсний бараа 41.3% согтууруулах ундаа, тамхи 32.1%,  хувцас бөс бараа, гутал 23.5% орон сууц, ус,цахилгаан,хийн болон бусад түлш 3.0 дахин,  гэр ахуйн тавилга, гэр ахуйн бараа 34.7% эм тариа,эмнэлгийн үйлчилгээ 34.8% тээвэр 43.2%, зочид буудал,нийтийн хоол 51.8% бусад бараа үйлчилгээ 21.4 %-иар тус тус нэмэгджээ.
            Өнгөрсөн сартай харьцуулахад  ерөнхий индекс нь 25.7%, үүнээс хүнсний бараа  34.3%, хувцас бөс бараа 24.4%, гэр ахуйн тавилга, гэр ахуйн бараа 25.7%, эм тариа,эмнэлгийн үйлчилгээ 30.0 %-иар тус тус нэмэгдсэн байна.

                                                /Хүснэгтүүдийг хавсаргав/     

                                                Статистикийн хэлтэс