Ховд аймагийн СТАТИСТИКИЙН ХЭЛТЭС

СТАТИСТИКИЙН ХЭЛТСИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

            Статистикийн албан нь аймгийн төлөвлөгөө, санхүүгийн хэлтэстэй хамт үйл ажиллагаа явуулж ирсэн ба  1997 онд шинэчлэгдэн батлагдсан Статистикийн тухай хуулийн 11-р зүйл, УИХ-ын 45-р тогтоолыг үндэслэн аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтэс болон хараат бус бие даасан ангетлагын хэлбэрээр дарга, эдийн засагч, програмист, мэргэжилтэн гэсэн 4 орон тоотойгоор ажиллаж, УИХ-аас баталсан албан ёсны статистикийг 2006-2010 онуудад хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх, орон нутгийн статистикийн албаны үйл ажиллагаа, статистикийн мэдээллийн үнэн бодит байдлыг дээшлүүлэх, тооллого судалгааны ажлын чанарыг сайжруулах орон нутгийн төр захиргааны байгууллага, бизнес эрхлэгчдийг хэрэгцээт тоо мэдээллээр шуурхай хангах ажлыг эрчимжүүлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.
Энэ онд тус хэлтэс нь аж ахуйн нэгж байгууллага, мэдээлэгчдээс албан ёсны 120 төрлийн мэдээ тайланг, батлагдсан маягт, графикийн дагуу 595 мэдээлэгчээс давхардсан тоогоор 2560 үзүүлэлтээр 5642 удаа авч хянан нэгтгэн боловсруулж, YСГ-т хугацаанд нь  бүрэн алдаагүй мэдээлж ажиллаа.
Мөн YСГ, олон улсын байгууллагын тусламжтайгаар «Ядуурлын байдалд оролцооны аргаар дүн шинжилгээ хийх нь», «Хүүхэд хөгжил 2005-2006» «ХАА-н түүвэр судалгаа» «ӨОЗарлагын судалгаа», «Ажиллах хүчний судалгаа», «сургуульд ажилд шилжигчдийн судалгаа», «Аж ахуйн нэгж байгууллагын тооллого», «Yйлдвэрлэлийн өртөг зардал, завсрын хэрэглээний судалгаа», зэрэг улсын хэмжээний 8 түүвэр судалгаануудыг сум орон нутагтаа зохион байгуулж хийж гүйцэтгэсэн амжилттайгаар баяраа угтаж байна.
Албан ёсны статистикийн өмнө тавигдаж байгаа тулгамдсан зорилтуудыг хамт олны хүчин чармайлтаар шийдвэрлэхийн тулд албан ёсны болон захиргааны статистик мэдээллийн уялдааг сайжруулж эдийн засаг нийгмийн хөгжлийн явцыг улсын хэмжээнд болон бүс нутаг, аймаг орон нутгийн түвшинд үнэлгээ дүгнэлт хийж бодлогын хэрэгжилтийг хянах үзүүлэлт, мэдээлэлтэй болоход анхаарлаа хандуулж, үнэн бодит, чанартай мэдээлэл, тооллого судалгаагаар хэрэглэгчдийг хангаж, статистикийн талаарх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг орон нутагт төвлөрүүлэн зохион байгуулан ажиллаж байна

Мэндчилгээ


Технологийн хувьсал асар хурдацтай өөрчлөгдөн шинэчлэгдэж , хөгжиж буй өнөөгийн нөхцөлд мэдээлэл холбооны технологийн үсрэнгүй хөгжилтэй хөл нийлүүлэн мэдээллийн сүлжээ програм хангамж комьпютерийн үр ашигтай  хэрэглээг соргогоор мэдэрч , албан ёсны статистик мэдээллийг цуглуулах , боловсруулах хэрэглэгчдэд хүргэх үйл ажиллагаанд өргөн цар хүрээтэй ажиллаж ,хамтран ажиллаж буй системийн мэргэжил нэгт нөхөдүүд , нийт харилцагч байгууллага иргэддээ  амжилт бүтээл арвин ,ажил үйлс нь өөдрөг ,эрүүл энх аз жаргалаар дүүрэн байхыг хүсэн ерөөе.

Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн дарга Д.Даваасамбуу

  СТАТИСТИК мэдээлэл